Ном, бичиг хэргийн томоохон дэлгүүрүүдээр худалдаалагдаж байгаа.
Лавлах утас 99016978.








Жич:
ЖАВА хэлний жишээ програм: 114 файл
С++ хэлний жишээ програм: 67 файл

Татаж авах:
Жава програмчлалын хөтөлбөр
C++ програмчлалын хөтөлбөр
DVD хичээлийн demo хувилбар

ҮНЭ: 15 000 төгрөг.

Холбогдох хаяг:
Утас: 99016978
И-Мейл: delger@stars.edu.mn

“Програм хангамжийн төсөл (PMBOK), системийг хөгжүүлэх арга зүй(UML) ба өгөгдлийн сангийн зохион байгуулалт хийх аргачилал (Data WareHouse)” сэдэвт сургалтанд урьж байна.

Хаана: Мэдээллийн технологийн СТАРС дээд сургууль
БЗД, 2-р хороо, Капитал НИММ Аудит ХХК-ын байр 5-р давхар
/Сансарын тунелын урд талд, 33-р сургуулийн баруун талд/ Утас: 463159

Хэзээ: 2010.09.27 – 2010.10.06 өдрүүд , 17.00 – 20.00 цагуудад, нийт 40 цаг

Хэн заах: Старс сургуулийн захирал, Старсофт ХХК-г үүсгэн байгуулагч
Компьютерийн ухааны докторант Д.Дэлгэрсайхан
/delger@stars.edu.mn, www.ddelgersaikhan.blogspot.com/

Сургалтын онцлог, зорилго:
Бодит системийг жишээ болгож дадлага хийх, маш тодорхой аргачилал заах. Системийн шинжээч, төслийн менежер, өгөгдлийн сангийн администратор болох хүмүүст зориулагдана. /Хэрэглэх материалуудаар хангана/

Хэн хамрагдах:
Мэдээллийн технологийн чиглэлээр ажиллаж байгаа мэргэжилтнүүд, багш нар болон програм хангамжийн инженерчлэлээр дээд түвшинд суралцах хүсэлтэй хүмүүс. /Хүний тоо хязгаартай – дээд тал нь 20/

Бүртгэл: delger@stars.edu.mn хаягаар эсвэл холбогдох утасуудаар хүсэлт гаргана уу.
/Суралцагчдын тоог урьдчилан мэдэх шаардлага байгаа тул/
Мөн Старс дээд сургууль, сургалтын алба /2010.09.20 – 2010.09.27 хооронд/
бүтгүүлж болно.

Дэлгэрэнгүй

Java Syntax

Posted by Д.Дэлгэрсайхан | | | 8 comments »

Java-ийн дүрмүүд
Java хэлэнд бүх зүйл класс дотор агуулагдах ёстой
Java хэлэнд 2 төрлийн программ хөгжүүлж болно
- Дангаараа ажиллах чадвартай хэрэглээний програм
- Applets
Java програм гэдэг нь нэг болон түүнээс дээш классуудын цуглуулга юм. Java-ийн source file(үндсэн файл) нь нэгээс илүү классын зарлалт(тодорхойлолт) агуулж болно.
Java Development Kit (JDK) нь source file доторх нэг класс л public хандалттай байж болно гэсэн дүрмийг баримталдаг.
Java хэлэнд бүх зүйл класс дотор агуулагдах ёстой
Java хэлэнд 2 төрлийн программ хөгжүүлж болно
- Дангаараа ажиллах чадвартай хэрэглээний програм
- Applets
Java програм гэдэг нь нэг болон түүнээс дээш классуудын цуглуулга юм. Java-ийн source file(үндсэн файл) нь нэгээс илүү классын зарлалт(тодорхойлолт) агуулж болно.
Java Development Kit (JDK) нь source file доторх нэг класс л public хандалттай байж болно гэсэн дүрмийг баримталдаг.

Java-ийн үндсэн өгөгдлийн төрлүүд
JAVA-д primitive төрөл, reference төрөл гэж байдаг. Reference төрөлд массив, класс ба интерфейс төрлүүд орно.

Primitive төрөл


Үндсэн функцын тогтолцоо






Татаж авах:
Жишээ эх програм

Жава бол Sun Microsystems-с гаргасан нэгэн төрлийн объект хандлагат програмчлалын хэл юм. Програмчлалын бүтэц синтакс нь C++-тай төстэй, түүний үргэлжлэл гэж ойлгож болно. Java-г ашиглан бие даасан application болон applet бичиж болно.

Жава-н платформууд:
1. Java2 Standard Edition (J2SE)
Java-н үндсэн платформ (platform). Үндсэн компилятор, багаж хэрэгсэл (tools) болон application хөгжүүлэх.
2. Java2 Enterprise Edition (J2EE)
Дээд түвшний application гаргах, хос сантай ажиллах,XML технологи, Java2 өмнөх сан хэрэглэх
3. Java2 Micro Edition (J2ME)
Бага хэмжээний Java application бичих. Smart card, pagers, гар утас


Үндсэн философи нь: “Нэг бичээд хаана ч хэрэглэж ажиллуулах” буюу “Write once, run anywhere”.

Жава-н давуу талууд:
* Бизнест, хэрэглэгчдэд, програм зохиогчдод ихээхэн ач холбогдолтой.
* Авсаархан - Java програмчлалын хэл нь нүсэр биш бүтэцтэй хэл юм.
- С++-тай адил,
* Техник хангамжийн хувьд тодорхой шаардлага бага тавигддаг /ялгаатай процессор Intel or Alpha/ харин програм хангамжийн хувьд үйлдлийн системийн хослол хэрэглэж болдог. /Windows, Linux or UNIX/
* Java нь таны бичсэн /compile хийсэн/ кодыг ямар ч орчинд Virtual Machine (JVM)-г ашиглан ажиллуулж чадна.
* Энгийн. С++ нь санах ойг гар аргаар зохион байгуулдаг бол, Java нь санах ойг өөрөө зохион байгуулах боломжтой /ялангуяа тусгайлан санах ой цэвэрлэх гэх мэт функц хэрэглэхгүй юм/. Санах ойтой холбоотой гаргах алдаа бага, /заагч хэрэглэхтэй холбоотойгоор/. Java хэлний зарчим нь С++-г бодвол энгийн зүйл дээр будилах зүйл багатай байдаг. Java нь Multiple Inheritance буюу нийлмэл удамшлыг дэмжидэггүй.С++ нь struct гэх мэт бүтэц /ерөөсөө С/-г өөртөө агуулдаг бол JAVA нь цэвэр объект хандлагат юм.
* Бусад. Үнийн хувьд хямд, өндөр түвшний програмчлал болон зохиомж, нууцлалт /secure/ өндөр, сайн, динамик зохион байгуулалттай, хувиарлагдсан/Интернэт болон хувийн/, хөгжүүлэлт сайтай юм.Динамик класс зохион байгуулах ашиглах боломж нээлттэй.

Эндүүрэл
- Java бол HTML-ийн өргөтгөл, үргэлжлэл нь !!! Java applet – Web програмчлал, энэ 2 тус тусдаа хэл.
- Java бол JavaScript-н нэг хувилбар!!! JavaScript бол скрипт хэл, харин Java бол бүрэн Объект хандлагат програмчлалын хэл юм.
- Java бол амархан сурах хэл!!! Java бол С++-тай зарим талаараа адил боловч жинхэнэ Объект хандлагат програмчлалын хэл юм. Энд 1-рт объект хандлагат технологийн талаарх мэдлэг, 2-рт програмчлалын хэлний онцлогоо мэдэх шаардлагатай болдог.
- Java дээд түвшний програмчлалын хэл!!! Java-г Delphi, Visual basic-тай харьцуулан ойлгож хэзээ ч болохгүй.
- Java бол удаан, болхи програмчлалын хэл!!! Иницилизаци удаан байж болно, гэхдээ хэл бол хурдан, byte code гаргадаг, энэ нь хурдан ажиллана.

JAVA хэлний editor-ууд
* JEdit–www.jedit.com
* Jext–www.jext.com
* EClipse–www.eclipse.org
* Borland JBuilder–www.borland.com/jbuilder
* Intellij– www.intellij.com/idea/
* Visual Age for JAVA-www.ibm-3.com/software/ad/vajava
* JCreator–www.jcreator.com
* Netbeans–www.netbeans.org

СУУРИЛЛУУЛАХ /Видео хичээл/


Java сангууд (folder)
-JavaHome\bin: Java compiler ба бусад хэрэгсэл
-JavaHome\demo: Java2 жишээ програм
-JavaHome\docs: Java сангийн HTML формат бүхий бичиг баримт, тусламж
-JavaHome\include: Функуудыг агуулах
-JavaHome\jre: Java Runtime Environment файлуудыг агуулна.
-JavaHome\lib: Java library файлууд